УИХ: ҮХЦ-ийн даргын цалинг 7.2 сая төгрөг болгон нэмэгдүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цалингийн хэмжээг тогтоох, итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураахад 90 гишүүнээс 68 нь дэмжсэнээр энэхүү тогтоол батлагдлаа. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн цалин нэмэгдэж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн даргын цалин 7.2 сая, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн 6,995,520 төгрөг болж нэмэгдлээ. Үүн дээр хоолны мөнгө өдрийн 15 мянга, унаа өдрийн 3000 төгрөгөөр тооцож нэмэгдэл авдаг. Мөн докторын зэрэг хамгаалсан бол 10 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл бодогддог.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэцийн дарга 5,727,426, Цэцийн гишүүн 5,777,677 төгрөгийн цалин тус, тус авч байв.
Төрийн албан хаагч нарын цалин энэ сарын 1-нээс нэмэгдсэн тул УИХ-ын харьяа байгууллага болох Үндсэн хуулийн Цэцийнхний цалинг ийн нэмлээ.


