Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 тохиолдол бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр нийт 1915 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс 702 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 94 мэдээлэл бүртгэгдсэн бол нэг хэргийг шуурхай илрүүлж, нөхөн илрүүлсэн 45 хэрэг байна.
Мөн бүртгэгдсэн мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:
Залилах гэмт хэрэг – 12
Хүний эрүүл мэндэд хохирол учруулах – 119
Хулгайлах гэмт хэрэг – 14
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл – 74
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 76 тохиолдол тус тус бүртгэгджээ.


