Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж өнгөрсөн аравдугаар сарын 29-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр хүүгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон тул ажлаа өгч байгаа тухай тайлбарласан юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргыг шинээр томилох шаардлага үүсээд буй юм. 

Тэгвэл Өвөрхангай аймгийн МАН-ын хороо өчигдөр /2026.11.10/ хуралдаж, Т.Жамбалцэрэнг аймгийн намын хорооны даргаар сонгожээ. Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 10-нд болсон Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны 36 дугаар бага хурлаар Т.Жамбалцэрэнг намын хорооны даргаар сонгосон байна. Үүний дараа аймгийн МАН-ын хорооны гишүүд хуралдаж, түүнийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Т.Жамбалцэрэн одоогоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.