“Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна

Сүүлийн жилүүдэд орчны аюултай, эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр бага насны хүүхэд осол өртөх, гэмтэх, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхэд бүрийн аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхийг хангах зорилгоор СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/53 захирамжаар “Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяныг дүүргийн хэмжээнд 08 дугаар сарын 17-ноос эхлэн зохион байгуулж байгаа.

Энэхүү аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны байгууллагуудын гадна, дотор орчин, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүүхэд аюул учруулж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлын хяналт шалгалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, УБЦТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, 43 хорооны иргэдийн Нийтийн хурал гэсэн 9 байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна. Хяналт шалгалт 2 дах өдрөө үргэлжилж 32 боловсролын байгууллагын гадна, дотор орчинд үзлэг шалгалт хийгээд байгаа бөгөөд цахилгааны шон хазайсан, тоглоомын талбайд байрлах саравчны дээвэр цөмөрсөн, цахилгаан дамжуулах утас газраас ил явсан, гэрэлтүүлгийн харанхуй гудамж, таггүй траншейн зэрэг 58 гаруй зөрчил дутагдлыг өнөөдрийн илрүүлж, аюулгүй болгох талаар заавар, зөвлөмжийг өгч, аюулгүй болгож ажиллаж байна.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.