Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” маргааш болно

Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүр бүх цэргийн наадмыг зохион байгуулж цэргийн цол чимэг олгодог уламжлалтай. Энэ жил цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам 2026” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш /2026.06.06/ 11:00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд 2025 оны намраас 2026 оны зургаадугаар сар хүртэлх бөхчүүдийн чансаагаар жагсааж, чансаа өндөр бөхчүүд барилдах юм.
Тодруулбал, тус барилдаанд аймаг, цэргийн арслан 99, аймаг, цэргийн заан 25, аймаг, цэргийн харцага 8, аймаг, цэргийн начин 64, сумын цолтон, залуу бөх 60 бөх оролцон барилдана. Оролцох боломжгүй бөхийн оронд хүндэтгэх шалтгаанаар бусад барилдаанд оролцоогүй бөхчүүд нөхөн оролцоно.


