Булганы түймэрт 17 га талбай шатжээ

Онцгой байдлын албанд Булган аймаг, Бугат сум Ханжаргалант багийн “Хандгайт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлага 04.16-ны өдрийн 19:05 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.17-ны өдрийн 06.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилдсан байдлаар ойн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.