Ч.Ундрам гишүүн тойргийн тоо бус “гурил”-ынханд хайртай

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Гурилаа гуйдаг орон болох вий” хэмээсэн нь үнэндээ эх орныхоо төлөө бус өөрийнхөө амбицыг өсгөхөөр хэлсэн үг гэлтэй. Учир нь тэр төвийн бүсээс сонгогдсон. Тэр ч утгаараа газар тариалангийн салбарын төлөө дуугарч буй мэт харагдсан.

УИХ-аар гурил, улаанбуудайг татвартай болгох талаар хэхэлцэж эхэлсэн нь цаангуураа хэдэн гурилын үйлдвэрийн захиалга гэдгийг парламентын гишүүд ч төвөггүйхэн тайлбарлаж байгаа. Гэтэл Ч.Ундрам гишүүн хүртэл гурилын үйлдвэрүүдийн лоббиг дэмжиж байгаа нь нийт иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж буй үйлдэл болж байна.

Үнэн хэрэгтээ жилийн өмнө гурил, улаанбуудайг татваргүй болгосноор иргэд хямд гурил хэрэглэхээс гадна чанарын шаардлага хангасан олон сонголтоос ашиглах болсон. Энэ талаар Х.Баасанжаргал гишүүн ч чуулганы танхимд хэлж байна билээ.

Гурил үйлдвэрлэгчдийн хувьд хичнээн монопол байж, ШӨХТГ-ыг үл тоож, шүүхийн өмнө ч “том” байсныг монголчууд нийтээрээ харсан. Үгсэн хуйвалдаж, үнээ нэмдэг нь ч тодорхой болж, арга ядахдаа ард нийтэд хэрэгтэй гэж үзэн татваргүй болгож байсан.

Харамсалтай нь энэ хууль үр дүнгээ өгсөн учраас одоо хуулийн хугацаа дуусгавар болсон дээр гурилынхан өөрсдөдөө илүү ашигтай саналтай үлдэхийн ийн амбиц ихтэй гишүүдийг “тойглож” байгаа бололтой.   

Эх сурвалж: ERENNEWS.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.