Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын албанд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлага 05.01-ний өдрийн 09:53 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Байгаль орчны газар, Сэлэнгэ бүсийн сум дундын ойн анги, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэр, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.