АН-ынхан ард иргэдийн элч үү, Ж.Баярмаагийн “барлаг”-ууд уу

УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр үдээс хойших чуулганы хуралдаанд оролцсонгүй. Уг нь үдээс өмнөх хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор бүлэг санал нэгдэх шаардлагатай байна хэмээн завсарлага авсан.
Харамсалтай нь үдээс хойших хуралдаанд “давхар дээл”-тээс бусад нь үл тоон танхимд орсонгүй. УИХ-ын дарга нь урьж, залаад ч ирсэнгүй. Бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авахдаа “Үдээс хойших хуралдаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсоно, оролцоно” гэж мэдэгдсэн ч ирээгүй юм.
АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол ийнхүү бойкотолсоор байна гэж мэдэгдээд байгаа.
Тиймээс энэ асуудалд ганц АН-ынхан ч гэлтгүй олон нийт ч талцаад байна. Учир нь, эрэгтэй хүн эмэгтэй хүнийг олон нийтийн өмнө гоочилсон тул уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа. Нөгөө хэсэг нь улстөрчид ингэж биенээ хэмлэдэг тохиолдол олон байдаг. Үндсэн ажлаа хийж, УИХ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
Үнэхээр ч нэг гишүүний асуудлыг бүлэгтээ нялзааж, улстөрийн тоглолт хийж байгаа нь АН-ынханд ард иргэдийн төлөөх сэтгэл огт алга гэхээс өөр тайлбар ч алга.
Эх сурвалж: Erennews.mn