Уран гулгалтын одод 2025.05.23 буюу өнөөдөр Монголд 10:30 цагт ирнэ

Дэлхийн уран гулгалтын одод“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны алдартнууд өнөөдөр Улаанбаатарт газардана.

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолтод оролцох уран гулгагчид маргааш “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана.

Тус багт Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын тив, дэлхийд алдартнууд багтаж буй.

Тэд “Степп Арена” цогцолборт энэ сарын 24, 25-нд шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулах юм. Мөн тоглолтод Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцоно. Манай улсад гэхэд мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа гурван уран гулгагч бий.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.