Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн давж заалдаж шатны шүүх хурал болно

Нэг гэр бүлийн гурван гишүүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ оны нэгдүгээр сарын 04-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан.
Тухайн хэрэгт хөрш айлынх нь 48 настай, эрэгтэй М.Батчулуун гэгчийг яллагдагчаар татан шалгаж, улмаар анхан шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.
Харин шүүгдэгч М.Батчулуун нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүнийг гомдолыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлосон байна.


