Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Байгаль орчин, уур амьсгалын сан, Гамшгаас хамгаалах алба зэрэг байгууллагуудад тусгай удирдамжийн дагуу ажиллав.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хөтөлбөрийн зээл олголтын хамаарал, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд олгогдож буй хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагаа, нийслэлээс үүсгэн байгуулж буй ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд чиг үүргийн давхардал, санхүүжилт, үр ашигтай байдал зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 14 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулсан байна.


