Монголын нутгаас гарсан түймэрт Хятадын 2000 гаруй гал сөнөөгч оролцжээ

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО руу тархах эрсдэлтэй хээрийн түймрийг хяналтад авахын тулд Хятадын тал 2000 гаруй алба хаагчийг дайчилжээ.
Орон нутгийн эрх баригчид Ням гаригт /2026.10.11/ мэдээлснээр, Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан түймэр Өвөр Монголын хил рүү чиглэн тархаж байгаа аж. Түймрийг унтраах, цаашид тархахаас сэргийлэх ажиллагааг хилийн бүсэд үргэлжлүүлэн явуулж байна.

Аравдугаар сарын 11-ний орон нутгийн цагаар 21:00 цагийн байдлаар түймэр Хятадын нутаг дэвсгэрт нэвтрээгүй байжээ. Гал сөнөөгчид түймрийн нөхцөл байдлыг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр ажиглаж, унтраах ажиллагаа явуулж байгааг Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна.



