Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ

Гаалийн байгууллага хяналт шалгалтаар улсын хилээр карго ачаа ашиглан мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон байна. 

Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн газрын хяналтын бүсэд 961 кг жинтэй, 21 боодол олон улсын карго ачаанд нарийвчилсан үзлэг, шалгалт хийжээ. 

Шалгалтын явцад хувцас дотор нуун далдалсан, 1.6 кг жинтэй метамфетамин буюу мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг илрүүлжээ. Улмаар уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Иймд иргэд та бүхэн бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ ачааны агуулгыг сайтар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.