Бусдыг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад “Манай эхнэр гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны аравдугаар сарын 1-ний 20:11 цагт бүртгэгджээ.
Тодруулбал, 34 настай эмэгтэй А-г гэр лүүгээ харьж явахад нь 35 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ айлган сүрдүүлж, улмаар боож унагаан гар утсыг нь дээрэмдээд зугтсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтэй этгээд М-г олж тогтоон саатуулжээ. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 457 бүртгэгдсэн байна.


