Согтууруулах ундаа хэрэглэж бусдын амь насыг хохироожээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.09.30/ “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага 14 цагт иржээ. Дуудлагын дагуу очиход 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байж.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулдаг. Тиймээс согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг анхааруулж байна.


