УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

Өнгөрөгч Даваа гарагт болсон УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар тэд Бүлгийн даргаа тодруулах байсан ч зарим гишүүд хуралдаа ирээгүй тул ирц бүрдсэний дараа уг асуудлыг хэлэлцэхээр хойшлуулсан.
Харин өнөөдөр /2026.10.12/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц 99 хувьд хүрлээ.
Улмаар бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлж, Ардчилсан намын бүлгийн 41 гишүүнээс 24 хүний санал авснаар Б.Түвшин сонгогдлоо.


