Баянзүрх дүүрэгт баавгай айл руу дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан ноцтой хэрэг гарчээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд үзэгдсэн тохиолдол ихээр гарах болсон.

Тэгвэл урд шөнө /2026.10.08/ 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд баавгай айл руу дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан ноцтой явдал болсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү баавгай дайрч, улмаар 40 гаруй насны эмэгтэй хүнд бэртэж, 50 орчим насны эрэгтэйн аминд хүрчээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас өнөөдөр 09:30 цагаас мэдээлэл хйихээр болжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.