Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо

Өнөөдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгуудыг нээж, иргэдэд нээлттэй болголоо. Ингэснээр аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд иргэд хүрээлэнд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдэж байна.

Түүнчлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна” гэлээ.

Хоёр жилийн өмнө буюу 2024 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид бүрэн авч, засвар хийсэн юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.