Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медалийн төлөө тулалдана

Азийн зуны Пара спортын наадмын Таеквондогийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 52 кг жинд Хөлөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хагас шигшээ тулаандаа БНХАУ-ын тамирчныг ялж алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Тэрбээр аваргын төлөөх тулаанд Узбекистан улсын тамирчинтай өрсөлдөнө.


