Б.Мөнгөнзул шатрын ААШТ-ээс МӨНГӨН медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өргөөс тэргүүлэгчдийн эгнээнд явсан Б.Мөнгөнзул Энэтхэгийн Агравал Вантикатай тэнцэхэд л тивийн аварга болох байсан ч харамсалтайгаар хожигдов. Ингээд дөрвөн тамирчин ижил 7 оноотой болсноор нэмэлт үзүүлэлтээр БНХАУ-ын олон улсын мастер Ю Шин Сон тэргүүлж, манай тамирчин Б.Мөнгөнзул мөнгө, Казахстаны эмэгтэй их мастер Хенья Балабаева хүрэл медаль зүүлээ. Ингэснээр шатрын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ээс Монголын шатарчин анх удаа МӨНГӨН медаль авч буй юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд

Б.Мөнгөнзул 7 оноогоор мөнгөн медаль

Б.Мөнгөнтуул 5.5 оноо 18

Х.Баясгалан 5 оноо 34

Ү.Үүрцайх 5 оноо 36

З.Нарансолонго 4.5 оноо 50

Э.Эмүжин 4.5 оноо 54

Д.Номин-Эрдэнэ 4.5 оноо 56

Э.Энхрий 4 оноо 64

Т.Мөнхзул 4 оноо 69

Б.Буянхишиг 3.5 оноо 81

Ч.Нандинжигүүр 2.5 оноо 94

З.Наранзаяа 2.5 оноо 98

Эрэгтэйчүүдийн ангилалд Ираны их мастер Бардия Данешвар алт, Энэтхэгийн их мастер Сарин Нихал мөнгө, Узбекистаны их мастер Шамсиддин Вохидов хүрэл медаль авчээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд:

Г.Амартүвшин 5.5 оноо 28

С.Чингүүн 4.5 оноо 71

Н.Содбилэгт 4.5 оноо 88

С.Ган-Эрдэнэ 4 оноо 104

Г.Мөнхбаяр 1.5 оноо 150

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.