Ж.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр /2025.05.19/ Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцжээ. Тус шүүхээс Ж.Соронзонг Монгол-Оросын хамтарсан III сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан байна.