ЖДҮ-чин Ерөнхий сайдтай болох юм уу

​​​​​​​МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар зөвхөн Бага хурлын тов хэлэлцэнэ гэж байсан ч дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг ил болгохоор үргэлжилсээр байна.

Эх сурвалжуудын мэдээллээр тус хурлын үеэр 70, 80-аад оныхны дунд өрсөлдөөн өрнөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр нэлээд дээгүүр “давхиж” яваа аж.

Харамсалтай нь, тэднийг Ерөнхий сайд болгохоор Бага хуралд нэрийг нь оруулбал заалнаас ч тэр, гаргаж нийгэмд танилцуулаад ч тэр урагшлах боломжгүй хоёр.

Г.Тэмүүлэнгийн хувьд төрөөс төрсөн тэрбумтны хүү гэдгийг бид өмнө нь мэдээлсэн.

Харин Ж.Энхбаярын хувьд Ерөнхий сайд болох байтугай ХХААХҮ-ийн сайдын хувиар өргөн мэдүүлсэн салбарын хуулиа ч УИХ-ын чуулган дээр хамгаалж чадахгүй унасан нь саяхан.

Зарим хүний хувьд Ж.Энхбаяр өмнө нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан учраас Ерөнхий сайд болох боломжтой гэх боловч үнэндээ тэр хоосон хоцорчихсон үед “татаасаар” л дээшээ гарсан.    

Учир нь, МАН 2020 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэг, хэрүүл тэмцэлд холбогдсон хүмүүстээ нэр дэвших эрх олгоогүй. Тэдгээр хүмүүсийн дунд Ж.Энхбаяр ЖДҮ-чин учраас эрхээ алдсан гэсэн үг. Тэр МАН-ын ЖДҮ-чид дундаа хамгийн өндөр дүнтэй буюу 1.9 тэрбум төгрөг авсан байдаг. Тэр өөрөө дараа нь тайлбарлахдаа буцаагаад төлсөн гэж ярьсан ч цаанаа ББСБ-тай учраас ЖДҮХС-гаас авсан мөнгөө түүгээрээ дамжуулж үржүүлсэн гэх асуудалд ч орж байв.

Ер нь мань хүний албан тушаал болон төрөөс туучих гэсэн шунал нь дуусахгүй л дээ. ЖДҮХС-гийн асуудал нь намжиж, ҮАБЗ-д очсоных нь дараа Боловсролын зээлийн сангийн шуугиан нь дэгдэж, сүрийг үзүүлсэн.

Тэр 2023 онд Нидерландын Маастрихтын удирдлагын сургуульд суралцахдаа 6000 ам.доллар зээл авч байсан нь ил болж байв. Ингээд харахаар мань хүн боломж олдвол хувьдаа зарцуулчих гээд байдаг гэмтэй юм чинь Ерөнхий сайдын суудалд очвол монголчууд яаж олигтой амьдрах вэ дээ, МАН-ынхан минь.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.