Төрөөс төрсөн тэрбумтны хүү Г.Тэмүүлэнд Монгол төрийн жолоог атгуулна гэнэ үү

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11 цагаас хуралдаж Ерөнхий сайдын асуудлаа ярилцаж, Бага хуралдаа шилжүүлнэ. Хэдийгээр анхны тов нь өчигдөр байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон.

Угаас тус хурлаар дараагийн Ерөнхий сайдын нэр тодрох учраас хүн бүр анхааралтай ажиглаж байгаа. Яг тэр мөчийг нь ашиглаж цахим орчинд дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг буухиа өрнөсөн. Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр хүчтэй яригдаж байгаа мэт “шум” урсаж байгаа.

Гэвч гол хүн нь Г.Тэмүүлэн бөгөөд бусад нь ёстой л “панчан” байжээ. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Г.Тэмүүлэнг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тохирч, Бага хуралдаа оруулахаар зэхэж байгаа аж.

Харамсалтай нь, өнөөх нэр дэвшигч нь нийгэмд байтугай саяхан засгаас хөөгдөж, хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхээр шулуудсан АН-ынхны хувьд ч хүлээн зөвшөөрөгдөхөөр хүн болж таарч байна.

Өөрөөр хэлбэл, АН-ынхны хэлж байгаагаар Г.Тэмүүлэнг зүтгүүлж байгаа нь Засгийн газарт Женкогийн гар, хөл эзэн суух нь ээ.

Дээрээс нь Г.Тэмүүлэн бол төрөөс төрсөн тэрбумтны хүү гэдгийг олон нийт мэдэх учраас өмнөх “Огцрох амархан” жагсаал хэдхэн хоногийн дараа ч дахин үргэлжилж мэдэхээр байгаа юм.

Тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус Л.Оюун-Эрдэнийн бэрийн цүнхний асуудлаас болж “Орлогоо нотол” гэж жагсаалаа эхлүүлсэн ч эцэст нь “Огцрох амархан” болж хувирсан. Санасандаа ч хүрсэн. Тэгэхээр Г.Тэмүүлэнгийн хувьд залуусын шаардлагад ч нийцэхгүй гэдэг нь тодорхой.  

Атал МАН ахиад төрөөс төрсөн тэрбумтны хүүг Ерөнхий сайдад зүтгүүлэх нь өөрөө сахил хүртээд шал дордов гэгч болгох гэж байгаа хэрэг.

Г.Тэмүүлэнгийн хувьд Л.Оюун-Эрдэнийг давж гарах байтугай, чинээнд нь хүрч, эхлүүлсэн 14 мега төслийг нь үргэлжлүүлэх чадамжгүй Ерөнхий сайд болчих гээд байгааг хүн бүр мэднэ.

Учир нь, Л.Оюун-Эрдэнийн хувьд сүүлийн 30 жил хөдөлгөж чадаагүй төслүүдийг хөдөлгөөнд оруулж, хийе гэж төлөвлөсөн мөрийн хөтөлбөрийн ажлуудаа эхлүүлсэн хүн. Баялгийн санг бас иргэдтэйгээ хамт ашиглах гарааны шанг татсан гээд тоочвол маш их ажил амжуулсан.

Тэгтэл түүний дараагийнх нь болох гэж байгаа Г.Тэмүүлэн нь ид залуу, боловсрол өндөр, эдийн засаг, төсвөөр мэргэшсэн болов ч аливаа асуудлын өрмийг өөрөө хамж, үлдэгдлийг нийтэд шиддэг зарчмаар өссөн нэгэн.

Гэсэн ч тэр байг гэхэд Баялгийн санг тэлэх ажлуудаа ч хийж чадахгүй гэдгийг олон нийт хэлж байгаа юм. Тодруулбал, Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзоригийг захирал байхад “Эрдэнэт үлдвэр” уналтын үедээ очсон байдаг.

Тэр ч утгаараа одоо зэсийн овоолго бусдын мэдэлд оччихсон, “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкийг мэхэлж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан 109 сая долларын зээл авч, Засгийн газар 40 сая долларын төлөхөөс аргагүй хүрсэн гээд тоочвол олон.

Тийм байтал МАН-ын Удирдах зөвлөл Г.Тэмүүлэнг дэмжиж, Бага хуралдаа оруулах нь хэр ёс зүйтэй үйлдэл болох вэ. Цаашлаад Бага хурлын үеэр ч багагүй шуугиан, хэрүүл тэмцэл болох байх даа.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.