Төөрсөн иргэдийг аварчээ

Онцгой байдлын албанд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн “Халзан бүргэдээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/ Тариат сумын төвөөс Мөрөн багийн чиглэлд зорчиж явсан 10 зорчигчтой 3 автомашин төөрсөн гэх дуудлага 05.04-ний өдрийн 12:18 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход 4 автомашинтай 12 иргэн төөрсөн байдалтай байсныг сумын төвөөс зүүн зүгт 45 км зайд “Тасгал” гэдэг газраас 13:24 цагт эсэн мэнд олж, иргэдийг төв автозам руу оруулсан.