Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа.

Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна.

Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.