Сүхбаатар аймаг дахь хээрийн түймрийг унтаараах ажиллаж байна

Онцгой байдлын албанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 05.20-ны 06:36 цагт иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.