Бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Цагдаагийн байгууллагад “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага энэ оны зургаадугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд бүртгэгджээ.
Дуудлагын дагуу очиход жолоодох эрхгүй иргэн М Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхэд мөргөж гэмтээсэн байна. Хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байсан ч харамсалтай нь амь хохирсон бөгөөд хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.