Л.Оюун-Эрдэнийн орлогыг шалгахын тулд Ч.Номингийн хариуцсан салбарын дансыг ух…

Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотол гэсэн шаардлага өөрийг нь Засгийн газартай нь огцруулах хэмжээнд хүрсэн. Гэсэн ч тэр орлогоо нотолсонгүй. Гэхдээ түүний орлого Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинтой холбогдоно гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Учир нь, тэдний холбоос нь “Go Mongolia”-гаар холбогдож, тоймгүй их хөрөнгийг халаасалсан гэх хардлага бий. Нэг нь 400 сая жуулчин авч ирнэ гэж, нөгөө нь тэрийг нь сурталдаж байсан хоёр л доо.

Үнэндээ Монгол Улсыг дэлхийд сурталчлах үйл ажиллагаанд эрхэм сайдтан Ч.Номин хэр их хөрөнгө зарцуулсан нь тодорхойгүй бас мэдээлэлгүй байгаа юм.

Энгийн жишээ, шилэн дансанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам гээд хайвал байхгүй. Яах вэ, өмнөх нэршлээр нь Соёлын яам гэвэл гараад ирнэ. Гэхдээ хаана ч байхгүй “Go Mongolia”-гийн зардал.

Уг нь “Go Mongolia” Үндэсний брэндингтэй боллоо хэмээж, “FC25” видео тоглоом дээр логог нь байршуулж, Английн хөлбөмбөгийн алдарт “Fulham” багийг буулгаж авах, лайв стрийм хийж алдаршсан IShowSpeed-ийг урьж авч ирсэн. Гэхдээ дэлхийн хэмжээний алдартнуудыг мөнгөний өмнө сөхрүүлэхийн тулд хичнээн доллар зарцуулсан бол…

Түүнчлэн, дэлхийн олон оронд хэдэн өдрөөр томоохон тайзуудыг нь эзэгнэж, төв гудамжуудаар нь сурталчилгаагаа байршуулж, алдар суугаа мандуулсаар яваа гэх “Тамгагүй төр” жүжгийг ч хэн хэрхэн, яаж санхүүжүүлсэн нь эргэлзээтэй байсаар өдгөө ЭЦГ-т шалгагдаж байгаа.

Тус жүжгийн нийт төсөв 1 сая ам.доллар давсан буюу 3.5 тэрбум төгрөг хүрсэн гэх мэдээллийг бид өмнө нь өгсөн. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас “Яамнаас “Монгол хаан” төсөлд ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам тус төсөлд зөвхөн бодлогын дэмжлэг үзүүлж ажилласан.” гэж мэдэгдэл гаргасан нь саяхан.

Тэгэхээр “Тамгагүй төр” жүжгийг хэн, хаанаас санхүүжүүлээд байна вэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инфлүүзерүүдийг хэний ямар мөнгөөр урьж авч ирээд байна вэ.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх хугацаанд өөрийнх нь гарын хүн Ч.Номин Соёлын сайдын нэр зүүж, орлогын элч төлөөлөгч нь болж төрсөн ах “Херо” Баатарт хэдэн сая доллар цутгасаар ирсэн юм биш үү гэх хардлага эрхгүй төрнө. Энэ нь өөрөө Ч.Номин татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаав уу, ах, дүү хоёртой нийлж мөнгө угаав уу гэдгийг шалгахад л болчих асуудал баймаар юм, хуулийнхаан.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.