А.Амартайван алт, Д.Жигмэд мөнгөн медаль хүртлээ

Энэ сарын 17-18-нд Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн болсон.
Эн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр 59 кг-ын жинд Даваа-Очирын Жигмэд цээжнээс 153 кг-ыг шахсанаар мөнгө, 65 кг-ын жинд А.Амартайван 157 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн байна.
Тэд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын 2026 оны олон улс дахь анхны медалийг хүртэж байна.


