Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ

Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн энэ сарын 17-18-нд боллоо.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.

Ийнхүү Япон улсад болсон тус тэмцээнээс Монголын пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.