ДЦС IV-т гэмт гарсны улмаас эрчим хүчний хязгаарлалт хийж байна

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалт хийж эхлээд байна. 

Тодруулбал, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас хийж байна. Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд хэрэглэгчдийг хэрэглээгээ зохицуулахыг Эрчим хүчний яамнаас хүсчээ. Мөн тоноглолыг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байгаа аж. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.