Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ

Морьт харваа, намнаа хэмээх өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашигладаг тусгай сургуультай 18 морьдыг 2025 оны зургаадугаар сарын 7-ны үүрийн 04:30 цагт хулгайд алджээ.
Тухайн морьдыг удахгүй болох олон улсын морьт харвааны уралдаанд оролцуулахаар, бэлтгэлийг нь Жаргалантын аманд хийж, зусаж байсан байна.
Дээрх хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрчээ.
ЭЦА-ны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө /2025.06.13/ сэжигтнүүдийг дайчлан баривчилжээ.