“Тэлээ хурга” шиг амьдралтай, Соёлын сайдтай болох гэж үү

Шинэ Засгийн газарт сайдаар шургалах гэсэн УИХ-ын гишүүдийн булай, булхай хаа, сайгүй задарч байна. Тэдний нэг нь МАН-ын жагсаалтад бичигдэж, парламентад тангараг өргөсөн Д.Бум-Очир. Мань хүн Соёлын сайд болохоор мөлхөж байгаа гэгдэх. Гэвч хувийн амьдрал нь төрийн түшээ байх ёс зүйн чадамжгүй гэдгийг нь батлаад өгнө билээ.

Д.Бум-Очирыг хэл шинжлэлийн ухааны тэргүүлэгчдийн нэг С.Дуламын хүү гэдгийг олон нийт сайн мэднэ.

Гэвч гэр бүлийн хувьд тогтворгүй нэгэн гэдгийг нь огт мэдээгүй. Тиймээс ч биеэ, гэрээ засч амжаагүй байхад нь төр засалцахаар зүтгэхийг нь тоогоогүй байж.

Тодруулбал, түүний эхнэр Д.Долгорцэрэн өөрийн цахим хуудастаа 10 гаруй жил хамт амьдарсан, хоёр хүүхдийнх нь эцэг Д.Бум-Очирын гэр бүлээс гадуурх харилцааг нь дэлгэж, өөр амьдралдаа ахиад хоёр хүүхэдтэй болсон зэргийг нь дэлгэсэн.

Үнэндээ мань Д.Бум-Очир эгээ л “тэлээ хурга” шиг амьдарч байсан юм уу даа. Тиймдээ ч өнөөдөр хоёр эмэгтэйн дөрвөн хүүхдийн аав болчихсон яваа аж. Тийм атлаа монголчуудад соёл, спорт, аялал жуулчлалыг түүчээлж, залуусыг манлайлах салбарын сайд болно гэчихсэн МАН-даа ихэд дээгүүр гүйж яваа гэнэ дээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.