Боловсон “хүчирхийлэгч” боловсролын салбарыг тэргүүлэх боломжгүй

Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Г.Занданшатар одоо парламентын өмнө хүчтэй сөрж чадах кабинетаа байгуулахаар зэхэж буй. Мэдээж тэр ганцаараа бүхнийг шийдэх боломжгүй. Ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газартай болох ёстой.

Одоогоор шинээр түүнтэй гар барьж, хамтарна хэмээн хамгийн түрүүнд гүйж яваа хүн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам.

Тэр Боловсролын сайдын суудалд тухлах талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Гэвч олон нийт түүнийг гэр бүлийн хувьд тогтворгүй, хүүхэд хүмүүжүүлж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчхоод яаж улсын боловсролын салбарыг тэргүүлэх билээ хэмээн гоочилж буй.

Үнэхээр ч Ч.Ундрамыг өмнөх парламентын үед байхад нь гэр бүлийн асуудал нь ил болж, бүр охиноо зодож буй бичлэг ч нийтийн хүртээл болчихсон. Мэдээ баахан тайлбар хөвөрсөн. Энэ бол түүний хүмүүжилтэй холбоотой асуудал.

Түүнчлэн мань хүнийг МАН-ынхан болоод бусад танилууд нь “гэм нь мөнгөтэй” гэж даапаалах нь их.

Учир нь, МАН-д их хэмжээний хандив өгснөөр УИХ-д нэр дэвших эрхтэй болж, хамтарч явсан Ж.Эрдэнэбатаа асуудалд хутгалдахад ард нь өөрийн боломж нь нэмэгдлээ хэмээн баясаж суусан гэх нь ч бий.

Дараагийн удаад бүсчилсэн тойрогт нэр дэвшихдээ ч бусдыгаа багагүй хөлдөө чирч, мөнгөнийхөө хэмжээгээр туйлсан хэмээн намынхан нь ч бухимдаж байв.

Энэ мэтчилэн Ч.Ундрамын тухайд УИХ-ын гишүүний дүрээр олон нийтэд харагдахдаа цахим болон телевизээр энхийн цагаан тагтаа мэт болов ч бодит амьдрал дээр болохгүй, бүтэхгүй асуудлын гол дүрд явж байдаг учраас Боловсролын сайдаар томилж болохгүй хүмүүсийн нэг яахын аргагүй мөн.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. zochin
    2025-06-13 13:31

    ene huuhdee zoddog huchirhiilegch gal togoonii kekschin avgai said boloh yum bol tegeed mongol toriin jinhene emgenel shu

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.