“Оюутан цагдаа” нар ажилдаа гарна

Монгол Улсын 3асгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээ, мэдээллийг шуурхай өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр гадаад хэлний мэдлэгтэй оюутан, залуусыг сонгон шалгаруулж, энэ оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2 сарын хугацаанд “Оюутан цагдаа-2025” арга хэмжээг эхлүүлж байна.
“Оюутан цагдаа-2025” нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны удирдлагууд болон 12 их, дээд сургуулийн оюутан залуучууд оролцоно.
Нээлтийн арга хэмжээ энэ оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14.00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулагдана.

