Завхан аймгийн төрийн албан хаагчдыг сургалтад хамруулжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Завхан аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулсан байна.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт, мэдээллийг цахимаар зохион байгуулсан байна.

Авлигын эсрэг хуульд зааснаар олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах хүрээнд төрийн албан хаагчдад авлигын эсрэг цахим болон танхимын сургалтыг цахимаар тасралтгүй зохион байгуулж байна.

Хэрэв танай байгууллага энэхүү сургалтад хамрагдахыг хүсвэл https://iaac.mn/training холбоосоор нэвтэрч хүсэлтээ илгээх боломжтой. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.