Сүхбаатар аймгийн Халзан суманд гарсан түймэрт 60 га шатжээ

Онцгой байдлын албанд Сүхбаатар аймаг, Халзан сум Сайншанд багийн “Хужиртай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, Халзан сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Асгат сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 04.24-ний өдрийн 13:20 цагт ирсэн байна. Дуулагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Хатавч багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж ,15:50 цагт унтрааж, хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.