Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Азийн аваргын В дивизонд өрсөлдөнө

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Азийн аварга VII сард Хятадад эхэлнэ. 31 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дивизонтой болно.

А дивизоны найман багийн зургаа нь дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө тоглох бол В дивизоны аварга нь А хэсэг рүү дэвших учиртай.

Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн В дивизоны аварга Индонезийн шигшээ баг А дивизон рүү дэвшиж, Тайвань 1984 оноос хойш анх удаагаа В дивизон руу унаж, тоглохоор болсон.

В дивизонд өрсөлдөх багуудыг шалгаруулах урьдчилсан шат дөрвөн бүс нутагт болсон. Үүний нэг нь Монгол байлаа. Улаанбаатар хотноо Монгол, Хонгконг, Тайванийн багууд учраа таарч, Тайвань тэргүүлж, Монгол удаалсан. Улмаар Тайвань шууд В дивизонд тоглох эрхээ авсан бол өчигдөр/2025.04.24/ Монголын эмэгтэй шигшээ багийг В дивизонд тоглох болсоныг албан ёсоор зарлажээ.

В дивизонд Энэтхэг, Казахстан, Тайвань, Иран, Монгол, Тайланд, Күүкийн арлууд, Таити гэсэн найман улсын шигшээ багууд өрсөлдөж, ялагч нь А дивизон руу дэвшинэ.

Удахгүй багуудын тоглолт хуваарь, хэсгийн оноолт тодорхой болно.

А дивизонд Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Филиппин, Ливан, Индонезийн шигшээ багууд өрсөлдөнө.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.