Дорнод дахь хээрийн түймрийг бүрэн унтрааж, Сүхбаатарынхыг цурманд оруулжээ

Онцгой байдлын албанд Дорнод аймаг, Дашбалбар сум 4 дүгээр багийн “Ямлах” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 04.13-ны өдрийн 12:10 цагт ирсэн байна. Энэ дагуу тус аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан нийт 25 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж 04.14-ний өдрийн 08:50 цагт бүрэн унтраажээ.
Мөн Сүхбаатар аймаг, Асгат сум Дөхөм багийн “Улаан хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид “Цагаан залаат” ХХК-ийн нийт 53 хүн, 10 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.14-ний өдрийн 21:40 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 2000 га талбай өртсөн.


