УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай энэхүү хуулийн төслийг өчигдөр чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэлэлцэх нь зөв эсэхээр өнөөдөр 10:00 цагт санал хураалт явуулахаар товлоод байсан юм. Үүний дагуу санал хураалт явуулах гэтэл УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. Ингэснээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санал хураалт ирэх пүрэв гариг хүртэл хойшилж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин завсарлага авах хүсэлт гаргахдаа “АН-ын ҮБХ-ны хурал дуусаагүй. Үүнтэй холбоотойгоор м анай гишүүдийн ирц хангалттай биш байна. УИХ-ын гишүүдийн ирцийг нэмэгдүүлж саналаараа байр сууриа илэрхийлэх боломж олгох үүднээс АН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага авч байна” гэсэн юм. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.