Хээрийн хоёр түймэрт 99 га газар шатжээ

Онцгой байдлын газарт Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Хулгар баг “Урт шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага 05.12-ны өдрийн 10:50 цагт иржээ.  Дуудлагын дагуу тус сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн нийт 36 хүн, 12 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 12:20 цагт цурамд оруулж, 12:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатжээ.

Мөн Сүхбаатар аймаг, Мөнххаан сум Баянцагаан баг “Модот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлага 05.12-ны өдрийн 12:20 цагт ирсэн байна. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 40 хүн, 11 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:35 цагт цурамд оруулан, 16:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 54 га талбай өртөж шатсан.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.