Т.Тулга тэргүүтэй бөхчүүд Азийн наадамд өрсөлдөнө

Монголын чөлөөт бөхийн холбооноос өчигдөр ирэх есдүгээр сард болох Азийн зуны спортын XX наадамд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлалаа. Сонгон шалгаруулалтын тэмцээнд түрүүлсэн тамирчид Япон улсыг зорих эрхтэй болж байгаа юм.

Энэ шалгаруулалтаас “Ханжоу 2022” Азийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга жин өгсөн 74 кг-д барилдахаар болжээ. Тэрээр Ханжоуд 65 кг-д түрүүлж байсан бол өнгөрсөн жилийн ДАШТ-д 70 кг-д барилдсан. Энэ жилийн Азийн наадамд гавьяат тамирчин Т.Тулга 74 кг-д хүч үзэхээр болжээ. Мөн эмэгтэй бөхчүүдээс Б.Хулан, Т.Алтжин, Э.Дэлгэрмаа нарын шилдэг тамирчид Азийн наадамд өрсөлдөхөөр болсон байна.

Бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эмэгтэй

  • 50 кг: Б.Мөнхнар (Алдар)
  • 53 кг: Б.Отгонтуяа (Алдар)
  • 57 кг: Б.Хулан (Аврагч)
  • 62 кг: Т.Алтжин (Хилчин)
  • 68 кг: Э.Дэлгэрмаа (Хүч)
  • 76 кг: Э.Даваанасан (Алдар)

Эрэгтэй

  • 57 кг: М.Даваабанди (Алдар)
  • 65 кг: А.Анх-Эрдэнэ (Алдар)
  • 74 кг: Т.Тулга (Хүч)
  • 86 кг: О.Сүлдхүү (Алдар)
  • 97 кг: Г.Ганхуяг (Алдар)
  • 125 кг: Б.Намбардагва (Баянгол дүүрэг Аваргууд)

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.