Б.Дашдаваа, Б.Жаргалсайхан гар ураны авлигыг утгаар нь жонхууруулчихлаа

Паралментын танхимаас ногоон гэрлээр дахин 6 жил ажиллах эрхээ авсан УЕП Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа нарыг жинхэнэ авлигачдтайгаа яг хэзээнээс тэмцэж эхлэх вэ гэж асуумаар байна.

Одоогоос 11 жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, Ашигт малтмалын газрын дэд дарга асан Д.Үүрийнтуяа нар Францын “Арева” компаниас 1.2 сая еврогийн авлига авсныг Францын шүүх өнгөрсөн 1 дүгээр сард тогтоож Монгол Улсын Засгийн газарт мэдэгдсэн.

Ингээд энэ үйл явдлын дараа Д.Үүрийнтуяа, О.Эрдэнэбулган нартай холбоотой авлигын баримтууд АТГ болон прокурорт очсон ч өнөөг хүртэл сураггүй болсон. Уг нь францын шүүх нэр бүхий хоёр хүнтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдсэн байхад яагаад АТГ, прокурорын байгууллага энэхүү ноцтой асуудлыг шалгаж мухарлахгүй байна вэ гэдэг нь анхаарал татна.

Асуудалд холбогдсон хоёр хүн хоёулаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог. Тиймдээ ч Д.Үүрийнтуяа өдгөө Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газрын дарга болж томорсон.

Удаах нөхөр нь “Туул гарден -д авлигын мөнгөө тансаг зэрэглэлийн хороололд хөрөнгө оруулж, олон орон сууцтай болсон. Гаднын улсын шүүх нь тэднийг авлига авсныг нь тогтоочхоод байхад АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан нар өнөөг хүртэл шалгахгүй байгаагийн ард ямар эрх ашиг нуугдана вэ.

Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой маш ноцтой хэргүүдийг УИХ-ын гишүүд дуу дуугаа авалцан чуулганы танхимаас мэдээлээд байхад тэд сонсоогүй байна гэж баймааргүй юм.

Магадгүй УЕП Б.Жаргалсайхан, З.Дашдаваа нар Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед нь томилогдож байсан хүмүүс учраас түүнтэй нэр холбогдоод буй “Төгрөг нуур”-ын ордыг Виржини арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллараар зарсан нь тогтоогдсон.

Уг нь З.Дашдаваа, Б.Жаргалсайхан нар Н.Учрал сайдын мэдээлсэн 507 хуудас бүхий нотлох баримтыг хаанаас нь ч шалгасан Х.Баттулга гэдэг хүнийг тал бүрээс нь шалгах боломж бий ч тэд хүсэхгүй байна.

Тухайлбал, өчигдөр олноо элийрэгч хэмээн нэрлэгдсэн Ц.Уянгын “Уран эсэргүүцэгчид оросын элчингээс цүнхтэй мөнгө, хоёр толгойтой хурганы чихмэл аваад гарсан гэж үнэн үү” хэмээх мэдээлэл хэвлэлээр гарсан.

Хэрвээ эл үг үнэн бол маш ноцтой асуудал төдийгүй цаад утгаараа Ерөнхийлөгч асантай холбоотой байж болзошгүй гэдгийг элийрэгч Ц.Уянга орос гэдэг үгээр бараг л Х.Баттулгыг нэрлэсэнтэй адилхан. Өөрөөр хэлбэл, ураныг эсэргүүцэгчдийн санхүүжилт хаанаас угшилтай, хэн санхүүжилж байгааг элийрэгч Ц.Уянга ч гаргаад тавьчихлаа.

Ийм олон яаралтай шалгаж нягтлах, үнэн худлыг нь мухарлах Х.Баттулга нартай холбоотой ураны авлига, “Төгрөг нуур”-ын орд гээд олон асуудал байхад УЕП, АТГ-ын дарга нар ганц ч үг ганхийхгүй байгаа нь анхаарал татсаар.

Тиймээс хоёр дарга Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар хөтлүүлж суудалдаа эргэн ирснээ санаж Монгол Улсын хөгжлийг гацаасан Жонхуугийн багийг бултаар нь шалгахуу, жонхууруулах уу гэдгийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ERENNEWS.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.