Өмнөговьд 3.7 магнитудаар газар хөдөлжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны 19:00 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн “Талын хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 428 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 94 км-т/ 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээлэл ООГХ бүртгэгджээ. Тус газраас Онцгой байдлын албанд цахим шуудангаар 19:12 цагт ирүүлсэн байна. Энэ тухайд Гоёот багийн Засаг даргаас тодруулахад тухайн газар айл өрх нутагладаггүй бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.