Ерөнхийлөгчийн Засгийн тэргүүнээс салах цаг нь одоо биш….

Ерөнхийлөгч бол улс орны тогтвортой байдал эв эеийг эрхэмлэх үүрэгтэй хүн учраас сошиал болон зарим хэвлэлээр зохион байгуулалттайгаар тараагдсан “Засгийн тэргүүнийг ажлаа өг” гэх шахалтыг өгөөгүй гэдэгт учир мэдэх хүмүүс өөр өөрсдийн дүгнэлтээ өгчхөж.
Түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үүсээд байгаа нөхцөл байдал улс орныг ганхах хэмжээнд хүргэж болохгүй, том, том мега төслүүд цааш хөдлөх ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байх ёстой гэдэг таамгийг улстөр судлаачид ч хэлж ярьж бичиж байна.
Үнэндээ хамтарсан Засгийн газартай байж энэ том мега төслүүд явагдана эс бөгөөс бүх ажил зогсонги байдалд орж Монголын эдийн засаг сүйрэлд орно гэх яриа Ерөнхийлөгч, засгийн тэргүүн хоёрын бүтэн дөрвөн цагийн уулзалт, дараа нь болсон МАН-ын цагаан байран дахь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын генсек Я.Содбаатар нарын уулзалт, МАН-ын бүлгийн хаалттай хурал дээр ч яригдсан нь баттай аж.
Үндсэндээ УИХ-ын дарга нэгэн цагт одоогийн өндөрлөгт хүрэхийн тулд замдаа тааралдсан хүн бүхнийг зайлуулж, хоёр найзын асуудал цүнх, савнаас болж хагаралдахгүй нь хэнбугайд ч ойлгомжтой.
Харин ч олон жил нэг замаар хамтдаа явсан андыгаа хамгаалж хувийн асуудлаа яаралтайгаар холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдүүлж Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр сууриндаа баттай зогсож энэ удаад Ерөнхий сайдыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн нь Ерөнхийлөгчийн өрөөнөөс бус МАН-ын цагаан байрнаас гарсан энэхүү яриа үнэнд нийцнэ гэдгийг өчигдөр оройны үйл явдлууд ч баталчихлаа.
Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн алтан гурвалжин Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар гэдгийг мартаж болохгүй.
Төрийн тэргүүн улстөрийн эгзэгтэй энэ цаг үед зөв нүүдэл хийхгүй бол улс орон дампуурч хэн дуртай нь ҮАБ-аар наадна гэдгийг эрх биш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэх хүн.
Ямартай ч МАН-ын өнөөдрийн Бага хурлаар ямар ямар асуудал яригдах бол гэдэг нь олны анхаарлын төвд үлдлээ.
Эх сурвалж: Erennews.mn