Цахим дагаж намирсан сайд

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын байтугай өөрийн үзэл бодолгүй нэгэн гэдгээ харуулсаар байна.
Тодруулбал, тун удахгүй банкууд тэтгэврийн зээлийг хуучин горимынхоо дагуу олгохоор болоод байгаа. Уг нь хэвийн голдирлоороо л явж байсан зээлийн бүтээгдэхүүн. Гэтэл Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас буюу эрхэм сайд Л.Энх-Амгалангийн гарын үсгээр баталгаажсан “Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд үлддэг байхаар зохицуулалтыг хийж өгөөч” гэх агуулга бүхий хүсэлт Монголбанканд ирсэн байдаг.
Энэ дагуу Төвбанк арилжааны банкуудад зохицуулалт хийх тушаалыг гуравдугаар сарын 7-нд гаргаж, цаадуул нь ч биелүүлсэн.
Гэвч ахмадуудад дээрх зохицуулалт таалагдсангүй. Тиймээс бухимдал, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн.
Тэгсэн өнөөх сайд Л.Энх-Амгалан чинь дахиад Монголбанкны ерөнхийлөгчид хаягласан хүсэлтийг дөрөвдүгээр сарын 24-нд хаягласан байгаа юм.
Ингэхдээ хуучин нөхцөлөөрөө тэтгэврийн зээлээ олгочих оо, иргэд бухимдаж, гомдоод байна гэжээ. Энэ бол албан бичгээр явагдаж буй ажил.
Гэтэл Л.Энх-Амгалан өөрөө бүхнийг бужигнуулж байснаа УИХ-ын чуулган танхимд Монголбанк, түүний ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн дур мэдэж, дураараа дургин тушаал гаргаад мэт аяглаж байна билээ.
Үнэндээ эрхэм сайдтан өөрөө амьдралаас хэт тасарчихсандаа тэтгэврийн зээлээр амьдарч, бизнес хийж байгаа ахмадуудыг ойлгохгүй л дээ. Тиймдээ ч зээлд нь хязгаар тавиулж, өөрт нь “гал” ирмэгц эргүүлэн өөрчилж байгаа нь энэ.
Бодит амьдралаас тасарч, цахим таалагдах гэсэн Л.Энх-Амгалан сайдын оролдлого ийн талаар болж, ирэх сараас тэтгэврийн зээл хуучин нөхцөлөөр олгоно.
Дунд нь Төвбанк олон нийтэд муухай харагдаж, арилжааны банкуудад ажил удсан л болж харагдлаа даа.
Эх сурвалж: Erennews.mn