“The MongolZ” баг АНУ-д зохиогдож буй тэмцээнээс эхний хожлоо авлаа

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын өндөр чансаатай “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээн АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн нэг сая ам.долларын шагналын сантай бөгөөд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглоно.

Манай улсын “The MongolZ” багийн хувьд Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байгаа юм. Тэд А хэсгийнхээ эхний тоглолтоо өнөө өглөө Бразилын “FURIA” багийн эсрэг “Во3” (гурван “map”- аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 2:0-оор хожлоо.

Эсрэг багийн сонгосон “Anubis map” дээр довтлох талаасаа эхэлж, 13:7-оор хожсон. Үргэлжлүүлэн өөрсдийн сонгосон “Mirage map” дээр 13:7 онооны харьцаатай ялалт байгуулав. Ийнхүү манай улсын баг хэсгийн шатнаас Playoffs-д шалгарах эрхийн төлөө Европын “G2 Esports” багтай өнөө шөнийн 23:30 цагт тоглохоор болж байна. Өнөө оройн тоглолтод хожигдвол А хэсгийн доод хүснэгт рүү унана. Харин хожвол үргэлжлүүлэн хэсгийн шатыг нэгдүгээр байраар дуусгахын төлөө Германы “GamerLegion” болон Францын “Team Vitality” багийн аль хожсонтой нь тоглоно. “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээнд түрүүлсэн баг 285,000 ам.доллар, аман хүзүүдсэн баг 150,000 ам.долларын шагнал хүртэх юм.

Мөн тус тэмцээн дууссаны дараа “Counter Strike 2” тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу “BLAST.tv Austin Major 2025” зургаадугаар сарын 02-22-нд АНУ-д зохион байгуулагдана.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.