МАН эхлүүлсэн 14 мега төслөө зогсоох нь…

Монгол Улсын ирээдүйг өнгөтэй, өөдтэй байлгана гэх 14 мега төсөл энэ хүрээд гацаж мэдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газрын хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр болсон энэ цаг үед МАН-ын зүгээс олон чулууг бусдад наан шидэж байна.

Тэндээс хамгийн тодорхой болсон асуудал нь хамтарсан Засгийн газар гэж байхгүй. МАН дангаараа засгаа авч явах.

Тэгэхээр өдгөө хамтарсан нэрээр Засгийн газарт АН-аас долоо, ХҮН намаас хоёр сайд багтсан. ХҮН нам бол угаас МАН-ын ар гэж тооцоход АН-ын зүгээр суухгүй. Угаасаа намын дарга Л.Гантөмөр, Бүлгийн дарга О.Цогтгэрэл нарыгаа огцруулахаар ажилдаа ханцуй шамлан орчихсон. Дээрх долоон сайдыг дагаад хаа сайгүй албан тушаалд оччихсон өчнөөн хүн бий.

Тиймээс бүтээн байгуулалтын багахан хугацаатай Монгол Улсын хувьд 2025 онд бүтээн байгуулалт, 14 мега төслийн ажил гэхээс илүү албан тушаалын дайн дэгдэж, бодлого тодорхойлох, гарын үсэг зурах хүн олдохоо байх нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд яаж ч байсан 4.4 жил засаг “толгойлсон”-оос эхлээд 14 мега төслийг эхлүүлэх шанг татсан гэхчлэн түүхэнд нэрээ бичүүлэх нь гарцаагүй. Гэхдээ улстөрч хүний хувьд цаад амбиц нь эхлүүлсэн тэр олон төслийнхөө нэгийнх нь ч болов дуусахыг харах.

Харамсалтай нь өөрийнхөө санаачилсан хууль бусаар хөнгөжсөн, орлогоосоо давсан зарлагатай нөхдөд хариуцлага тооцох агуулга бүхий хуулийн төслийн “эх” дээр унах нь. Яах вэ, нэг талаас харвал өөрөө үлгэрлээд явчхаж болно. Гэхдээ, үгүй…

Цаашдаа дараагийн Засгийн газар байгуулагдсан ч АН, ХҮН-тэй хамтраагүй цагт хэсэг хугацаанд засгийн “тогоонд эргэлдэж” үзсэн хүмүүс зүгээр суухгүй. Тэд өөрсдийг нь тоож хартал бойкот хийнэ. Тэр хэрээр наандаж 14 мега төсөл хөдлөхгүй, бүтээн байгуулалтын ч улирал дуусчихна. Дараагийн намрын улстөрийн дажин эхэлнэ. Ингээд харвал МАН өөрсдөө эхлүүлснээ гацаах нь гарцаагүй.

Эх сурвалж: Erennew.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.