“Ухаахудаг”-аа хэзээ авах вэ, дарга нараа

Хуульд нийцүүлэхээр хойш тавиад байгаа “Ухаа худаг”-аа хэзээ авах вэ дарга нараа.
MCS групп бол Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн хууль, журамд нийцсэн шийдэлд хүрэхэд бэлэн байгаа л гэдэг юм билээ. Тэгэхээр чухам хэн нь стратегийн ордыг авч, өгөлцөхөд “гай” болоод байна вэ.
Тус ордыг 2008 онд Энержи ресурст тасалж үлдээн Засгийн газрын ажлын хэсэг нь эзэмшигчидтэй 2007-2008 онд хэлэлцээр хийсэн байдаг. Гэвч өнөөдөр өнөөдөр тухайн үед улстөрийн мэт харагдавч “бизнес”-ийн шийдвэр гаргасан хүмүүс буруу үйлдэл хийсэн нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар “УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр Ухаахудагийг үлдээсэн гэдгийг тодорхойлж, олон нийтэд зарласан.
Түүнчлэн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ч “Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учир УИХ-ын тогтоол гаргаж, уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж тогтоолын төсөл боловсруулсан” гэсэн юм.
Ийн тогтоол гарснаар Ухаахудагийн асуудал Засгийн газраас УИХ-ын мэдэлд оччихож байгаа юм. Тэдний хувьд өнгөрсөн сонгуулиар “…Үндэсний баялгийн санг бодит ажил болгоно” гэдэг хөтөлбөрийг иргэдийн өмнө давтсаар ирсэн. Тэгэхээр сонгогчдоосоо оноо авахын тулд дэмжих нь тодорхой.
Асуудал ийн тал, талдаа “ОК” харагдаад байхад ил цагаандаа “Ухаахудаг”-ийг авах ажил хаана гацсан бэ.
Эх сурвалж: erennews.mn